Төвийн бүсийн наадамд Орхон аймгийн сэтгүүлчид тэргүүллээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн санаачилгаар орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа “Эгшиглэнт үзэг-2018” төвийн бүсийн урлаг, спортын наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан наадамд Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд урлаг спортоор өрсөлдсөнөөс Орхон аймгийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэд болов.
2009 өдөр