ХӨВСГӨЛ
Галт суманд тэргүүн туршлага солилцох уулзалт зөвлөлгөөн боллоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тэргүүн туршлага солилцох “Галт санаачилга-2018” уулзалт зөвлөгөөн Галт суманд болов. Энэхүү арга хэмжээ нь тус аймгийн сумдын ИТХ-ын байгууллагуудын үйл ажиллагааны арга туршлагаа солилцдог, тулгарч буй асуудлаа нээлттэй хөндөн ярилцаж гарц шийдэлд хүрдэг аж. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн нар оролцож Нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгамдаж буй асуудлаас гадна ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо солилцсон байна.
2133 өдөр