Галт сумын Зүрх баг 24 цагийн эрчим хүчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-21 11:38:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг нь 1300 гаруй хүн ам, 300 гаруй айл өрхтэй, төвдөө эмнэлэг, сургууль, дотуур байртай томоохон багийн төвүүдийн нэг юм. 

Тус багт өнгөрсөн жил 80 кВт-ын нарны цахилгаан станцын суурилуулалтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Орон нутгийн иргэд 24 цагийн эрчим хүчтэй болсноор зурагт үзэж цаг үеийн мэдээ, мэдээллийг авах, цахилгаан хэрэгсэл ашиглаж ая тухтай амьдрах зэрэг олон боломж нээгдэж байна. Ийнхүү Зүрх багийн иргэд өнөөдрөөс эхлэн нарны цахилгаан станцын эрчим хүчтэй боллоо.

 

Холбоотой мэдээ