ӨМНӨГОВЬ
Хүүхдээ сонсдог өдөртэй болжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд салбар бүрийн иргэдийг “Өглөөний цай”-нд урьж тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгаж байна. Энэ удаагийнхаа уулзатаар ЕБС-ийн сурагчидтай уулзаж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү тохижуулж сайжруулах, Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас гадна чадварлаг сурагчдыг хамруулах, ЭЕШ-ийн амжилтыг дээшлүүлэх дадлага сургалтыг хийх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг сайжруулах, зарим сургуулиудад автомашины зогсоол бий болгох, хөлбөмбөгийн талбайтай болох, урлаг спортоор хичээллэдэг хүүхдийг дэмжих, сургуулийн цайны газар эрүүл ахуй хангадаггүй чанар муу үүнээс үүдэн хүүхдүүдийн гэдэс дотор их өвчилдөг, ээж аав нь хөдөө байдаг өрх толгойлсон хүүхдүүдийг сурч боловсроход өөрийгөө хөгжүүлэхэд нь онцгой анхаарах шаардлагатай байгааг засаг даргадаа хэлсэн юм.
2553 өдөр
Сумдад эрүүл мэндийн төв барих, орон тоо нэмэх шаардлагатай байгааг сайдад танилцууллаа
Өмнөговь /МОНЦАМЭ/  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад албаны хүмүүс 4 сарын 29-30-нд Өмнөговь аймагт ажиллаа. Сайд тус аймагт ажиллах үеэрээ Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцан зарим тулгамдаж асуудлыг шийдвэрлэж өглөө.   Тус аймгийн хувьд иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр орон нутагт олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь  элэгний өвчлөл, түүнээс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 40-дээш насны иргэдээ элэгний в, с вирусны эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд тулгамдаж буй асуудлыг сайдад танилцууллаа. 
2553 өдөр