ӨМНӨГОВЬ
Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.  Өмнөговь аймгийнхаа Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд төрийн бодлого хэрэгтэй байгаа билээ. Тиймээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийн бодлого, ханган нийлүүлэлт гэсэн 2 зөвлөлийг байгуулсан юм. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Ханган нийлүүлэлт хариуцсан зөвлөийн дарга С.Мөнхбаяр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Тус аймагт харъяалалтай хэрнээ орон нутагт татвар төлдөггүй компаниуд уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татвар маш өндөр буюу 15 хувь байдаг, уул уурхайн компаниуд захиалсан бараагаа авдаггүй зэрэг асуудлыг орон нутгийн бизнес эрхлэгчид хөндөж, гэрээ хэлэлцээрийн түвшинд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжих хэрэгтэйг онцолсон юм.
2519 өдөр
Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцана
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцах гэж байна. The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.  Төслийн гурав дахь шатны сургалт нь ийнхүү Өмнөговь аймагт уурхайтай танилцсанаар үргэлжлэх юм байна. Өмнөговь аймгаас бусад бүх аймгийн төсөлд оролцох сэтгүүлчид Улаанбаатар хотод цуглан Өмнөговь аймгийг зорих ажээ. Уг уурхайнуудтай танилцах аялал, сургалт  6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-нд үргэлжлэх юм байна. Сургалтын хүрээнд орон нутгийн сэтгүүлчид Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Оюутолгой”-н уурхай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаараа үлгэрлэдэг “Энержи ресурс” компанийн уурхай, үйлдвэрлэл, Тавантолгойн ордтой танилцана. Өмнийн говийн уурхайнуудтай танилцах аялалын дараа Даланзадгад хотод сэтгүүлчдийн сургалт болох юм. 
2519 өдөр
Хүүхэд бүр гадаад хэл сурахдаа ахиц гаргах боломжийг бүрдүүлж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт хүүхэд бүр гадаад хэл сурахдаа ахиц гаргах боломжийг бүрдүүлж эхлээд байна. Өмнөговь аймгийн хамгийн отгон сургууль буюу Даланзадгад сумын  дугаар сургуулийн англи, орос хэлний танхимуудыг тохижуулж эхлээд байгаа ажээ. Тус сургуулийн захирал Одбаяр ярихдаа "Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадаад хэлний танхимуудыг тохижуулах ажил эхлээд байгаа. Үүнд тусгай программ бүхий 25 компьютер, ширээ сандал, чихэвч, дотоод сүлжээ зэргийг хийх юм" гэлээ. Тухайн танхимыг тохижуулснаар хүүхэд бүрийг ямар түвшинд байгааг багш хянах боломжтой болох бөгөөд гадаад хэл сурч буй хүүхдүүд түвшин бүрээр өөрийгөө ахиулах боломжтой болж байгаагаараа онцлог гэнээ. Тэд англиа орос хэлийг сонсож, ярьж, тусгай тест бөглөн гадаад хэл сурах арга барилаа өөрчлөх ажээ. 
2526 өдөр