Дунд ангийн хүүхдүүд аймгийн архивтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-23 11:22:01
Өмнөговь /МОНЦАМЭ/   Өмнөговь аймгийн архивтай дунд ангийн хүүхдүүд үзэж танилцлаа. 
Монгол Улсад орчин цагийн архивын салбар байгуулагдсаны түүхт 90 жил, Өмнөговь аймагт Архивын алба байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “Архивтай танилцах өдөрлөг”-ийг зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээний хүрээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 6-9 дүгээр ангийн нийт 140 гаруй хүүхэд оролцлоо. Өдөрлөгийн ач холбогдол нь архивын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, архивч мэргэжлийн чиг баримжааг олгоход оршиж байсан юм.

Сурагчид архивын үйл ажиллагаатай танилцах үеэрээ үнэт баримтын үзэсгэлэнг ихэд сонирхож байлаа.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ