"Монгол Улсын махны салбар" зөвлөлдөх уулзалт Женев хотноо боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Женев дэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт “Монгол Улсын махны салбар” сэдэвт зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-нд
боллоо. Энэ үеэр манай улсын махны салбарт хэрэгжүүлж буй төсөл,
хөтөлбөрүүдийг танилцуулж махны үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтад
тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдгээрийг шийдэх арга зам,
байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал
солилцжээ.
1648 өдөр