БНИУ-ын Элчин сайд Андреа Де Фелипийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 18:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреа Де Фелипийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.


Итали Улсын Засгийн газар Улаанбаатарт ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасны дараа Монголд суух анхны Элчин сайдаар ажилласан Андреа Де Фелип хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд идэвхтэй ажилласныг сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.


Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн  засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжих суурь тавигдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яам хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ