Австрали дахь ЭСЯ монгол соёлоо сурталчиллаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-14 15:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар, Канберра дахь ДТГ-ууд хамтран энэ сарын 13-нд зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ оролцож өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчиллаа.


ЭСЯ-ны нээлттэй өдөрлөгт 600 гаруй хүн оролцож монгол гэр, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, зургийн үзэсгэлэн, шагайн харваа, морин хуур, хөөмийн тоглолт сонирхсон байна. Энэ үеэр монгол үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан нь зочдын сонирхлыг татжээ.



Холбоотой мэдээ