Батсүмбэрийн 160 ахмадтай асрамжийн төвд нэг их эмч ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эмэгтэй гишүүдийн бүлгийхэн өнгөрсөн ням гарагт Батсүмбэр дэх Улсын ахмад настны Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, ХНХ-ын сайд А.Ариунзая нар асруулагч хөгшчүүлтэй уулзаж, тэдний болон төвийн ажилтнуудын санал бодлыг сонсож, шийдвэрлэх зүйлтэй танилцаж, ахмад настнуудад бэлэг гардуулан ахмадуудтай дуулж бүжиглэж нэг өдрийг өнгөрөөв. Энэхүү үйл ажиллагааг ХНХЯ зохион байгууллаа.
812 өдөр