ХӨНДӨХ СЭДЭВ
Үйлчилгээний газарт картынхаа нууц дугаарыг өөрөө оруулж хэвших шаардлагатай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн хурдацтай хөгжлийг дагаад, орчин үед бидний амьдралын эргэн тойронд байгаа мэдээлэл бүр дижитал технологид шилжиж байна. Ингэснээр интернэт хэрэглэгчид мэдээ мэдээллийг орон зай хамаарахгүй асар хурдтай бие биетэйгээ солилцох боломжтой болсон ч тэрхүү мэдээллийн системд хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, бусдад хор хөнөөл учруулах болсон. Цахим гэмт хэргээс иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар наад захын энгийн аргуудыг мэддэггүйгээс сүүлийн жилүүдэд манай улсад цахим гэмт хэрэг эрчимтэй нэмэгдсээр байна. Тиймээс цахим гэмт хэрэг, халдлагаас хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Шийрэвнямбаас тодруулсан юм. 
1834 өдөр