ТЭРБУМ МОД
Сэлэнгэчүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Та-бид хамтдаа" уриан дор нэгдлээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хүрээнд "Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” болохоо зарласан. Ийм ч учраас “Та-бид хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг.  Сэлэнгэ аймгийн тухайд 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай гэдгээрээ онцлогтой. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад маш том боломж. Үүнийг доллар болгон харах хэрэгтэй гэж аймгийн дарга онцгойлон сануулаад байгаа. Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох том зорилтыг тус аймаг тавьсан нь учиртай. Түүнчлэн тус аймаг Монгол Улсын ойн гавьяат ажилтнууд олонтой нь энэхүү тэрбум мод үндэсний хөтөлбөр хэрэгжихэд маш том түлхэц болох нь дамжиггүй юм. Ингээд энэ сарын эхээр зохион байгуулсан “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр Монгол Улсын ойн гавьяатуудын ярьсан зарим яриаг хүргэе.
894 өдөр
Б.Нарантуяа:“сайн үйл тохиовол-баярлаж мод тарья, саар үйл тохиоход-залбирч мод тарья, амарч зугаалах зууртаа тарьсан модоо арчилж тордъё”
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг түүчээлэн оролцож, тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарлалаа. Энэ ч утгаараа өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр эрхэм зорилтоо дэвшүүлсэн зөвлөгөөнийг аймгийн төв Сүхбаатар хотноо маш өргөн хүрээнд, өндөр ач холбогдолтойгоор зохион байгууллаа. Энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд зохион байгуулж буй “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нээж, үг хэллээ. “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын урилгаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар оролцлоо.
894 өдөр