СЭЛЭНГЭ: “Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлэнг хамтын хүчээр байгуулах ажлыг эхлүүллээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-09-21 11:25:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор Гүвээ 5 дугаар багт Онцгой төгөлцэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэлийг тавьжээ.  

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, "Болд төмөр, ерөө гол" хувьцаат компани, Сүхбаатар сумын Монгол Ардын намын 5 дугаар үүрийн хамт олон хамтран 5000 м2 талбайд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа аж.

 

Энэхүү бүтээн байгуулалтын ажил 3 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна. “Онцгой төгөл” цэцэрлэгт хүрээлгийн эхний алхам болгон энэ сарын 20-ны өдөр 1030 ширхэг модыг тарьж суулгасан байна. Тодруулбал аймгийн ОБГ-ын хамт олны зүгээс хоёр нэр төрлийн мод буюу голт бор, 840 ширхэг шар хайлаас нийт 1870 ширхэг модыг тарьжээ. 



Холбоотой мэдээ