Монгол оронд 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү,
их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг эмийн ургамал ховордож байна. Тиймээс эмийн ургамал, түүнийг хамгаалах, нөөцийг зохистой
ашиглах, нөхөн сэргээх,
тарималжуулах хэрэгтэй гэдэгт өнөөдөр болсон "Монгол дахь эмийн ургамлын
нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт оролцогч нар
санал нэгдэв.
1806 өдөр