Бритиш Колумби мужийн их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудыг тэтгэлэгт хамруулах талаар санал солилцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумби мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Др Рандал Мартин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Колин Доэрр нартай уулзаж тус мужийн их дээд сургуульд суралцах монгол оюутнуудын тоог нэмэх, оюутны тэтгэлэгт хамруулахх, дунд сургуулийн сурагчдын соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулиудын шууд харилцаа, хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
1883 өдөр