Гадаадад 13 монгол иргэн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-18 12:35:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улсад амьдарч буй 13 монгол иргэн коронавирусээр халдварласан гэдгийг өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тодруулбал, Ирландад 4, ОХУ-д 3, Швед 2, Швейцар 2, БНСУ-д байгаа 2 иргэний  шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.

“Дээрх иргэд гэртээ тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байна. Мөн ЭМЯ-наас нэгдүгээр сарын 30-наас хойш ажиллуулж байгаа 323002 утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөгөө авч байна” гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тус утсанд өнөөдрийг хүртэл дэлхийн 17 улсаас 96 монгол иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авчээ.  

Холбоотой мэдээ