Есдүгээр сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2015-09-10 10:31:47

9.00 Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

9.00 Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор "Төлбөрийн картын эрсдлийн Олон улсын зөвлөгөөн-2015" Шангри-Ла зочид буудлын 1 давхарт зохион байгуулна.

9.00 Шинэ 2 лакатер ашиглалтад оруулах арга хэмжээ Нислэгийн хөдөлгөөний удирдах төвд болно.

9.00 "I Love Mongolia" аяллын баг Чингисийн талбайгаас Хэнтий аймгийн зүг хөдөлнө.

10.00  Ховд аймгийн өдрүүдийн нээлт Чингис хааны талбайд болно.

10.00 Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болно.

11.00 цагт Үндэсний төв музейд "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00  Энэ онд улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид болно.

11.40  МАН-ын бүлгээс зохион байгуулдаг "Морин цаг" уулзалт чуулганы танхимын үүдэнд болно.

13.00  Хэлмэгдэгсдийн хөшөөнд төр, засгийн тэргүүн нар, хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, олон нийтийн төлөөлөл цэцэг өргөнө.

10.00 Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”  Чингисийн талбайд болно.

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурал Монголын Залуучуудын холбооны “Залуус танхим”-д зохион байгуулна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Монос” групптэй хамтран “Зонхилон тохиолдох халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг иргэдэд сурталчлах” өдөрлөг СТӨ-нд  зохион байгуулна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд