Эцэг эхчүүдийн дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 10:50:36

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн эцэг эхчүүдийн дунд тус тоглолт нь 4 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байна.

“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тус сургууль дээр амжилттай явагдаж байгаа юм. Улмаар 3-р сургуулийн хувьд энэ жил хүүхэд нэг бүрийг уншигч болгох, ном унших арга зүйд суралцуулах, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын санд зөв боловсон соёлтой сууж хэвшүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ дагуу олон ажил зохиож байгаагийн нэг нь энэхүү эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт юм.

Суурь боловсролын шинэчилсэн бодлогын хүрээнд сургууль, эцэг эх, хүүхдийн гурвалсан холбоо нь Зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх том алхам болно  гэж үзэж байна. Өнөөдрийн энэхүү дүрийн тоглолтод 3-р сургуулийн 22 анги бүлгийн 700 гаруй эцэг эхчүүд оролцсон юм.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ