ШХАБ-ын хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулахыг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-15 12:14:12

ЖЭНЖОУ. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнууд тус байгууллагын хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг боловсруулж байна. Энэ тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдээлжээ.

“ШХАБ-ын хүрээнд худалдааг хөгжүүлэх илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд тус байгууллагын хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах чухал тодорхой арга хэмжээнүүдийг боловсруулахыг худалдаа, эдийн засгийн сайд нарт үүрэг болгохыг бид сая цөөн бүрэлдэхүүнтэй хуралдахдаа тохиролцлоо” гэж Ли Көцян хэлжээ.

Тэрбээр худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг боловсруулах тусгай ажлын хэсгийг ШХАБ-ын хүрээнд хэдийн байгуулсныг дурдаад, 2020 он гэхэд ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд бараа таваар, хөрөнгө, үйлчилгээ болон технологийг чөлөөтэй солилцдог болохын тулд энэ чиглэлд хамтран ажиллахад хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ