Диализийн аппарат суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 14:12:35

Япон улсын Токуда сангийн буцалтгүй тусламжаар нийт 287 сая төгрөгийн бөөрний 5 аппаратыг Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт түрүүчийн долоо хоногт суурилуулсан байна.

Тус аппараттай болсноор бөөрний дутагдалтай хүмүүсийн цусыг цэвэршүүлж, шүүх боломжтой болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн бөөрний дутагдалд орсон 11 иргэн Улаанбаатар хотод диализийн аппаратанд орж эмчлүүлж байгаа бөгөөд аймагтаа энэхүү аппараттай болсноор тэдгээр иргэдээ орон нутагтаа эмчлэхээс гадна бусад өвчтөнийг ч аймагтаа эмчлэх боломж бүрдэж байна.

Бөөрний өвчинг эхний үед нь эмийн эмчилгээ болон хоолоор зохицуулалт хийж болдог. Харин цаашид өвчлөл хүндрээд ирэхээр зайлшгүй диализийн аппаратад орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ