Дээрэмдсэн мөнгө нь 424 сая төгрөг болоод байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-15 15:13:44

Өнгөрөгч амралтын өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар руу зэвсэгтэй хоёр этгээд дайрч 300 гаруй сая төгрөг авсан тухай мэдээлсэн. ЦЕГ-ынхан  хэргийн эздийг  эрэн сурвалжилж, 24 цагийн дотор олж барьсан юм.

Ах дүү хоёр гэх этгээд одоогоор 300 гаруй сая бус 424 сая төгрөг авсан байсныг мөрдөлтөөр тогтоогоод байна.Тэд дээрэмдсэн мөнгөнийхөө 394 саяыг нь хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин дотор, харин үлдсэнийг нь ломбард дахь машиндаа нуусныг илрүүлжээ. Цагдаагийн ажилтнууд дээрх гэмтнүүдийг баривчилж, дээрэмдсэн мөнгийг илрүүлэн Худалдаа хөгжлийн банканд бүрнээр нь тушаасан байна. Хэрэг хийсэн ах дүү хоёрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ