“Паралимпийн наадам” сэдэвт сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 14:35:06

Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд маргааш буюу баасан гарагт “Паралимпийн наадам” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулна.

Монголын паралимпийн хороо нь ЭМСЯ-тай хамтран Олон улсын паралимпийн хороо /ОУПХ/-ноос ирсэн зөвлөмжийн дагуу спортын холбоодын удирдлага, байгууллагын чадамж, багш дасгалжуулагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулсан цуврал  сургалтын тайланг энэ үеэр нэгтгэн дүгнэх юм. Тус сургалтанд Монголын Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр зэрэг олны танил спортын зүтгэлтнүүд оролцож илтгэл тавих юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ