Дэлхийн банк Египетэд нэг тэрбум долларын зээл олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-18 11:47:34

ВАШИНГТОН. /Sputnik/. Египетийн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт туслах зорилгоор тус улсад нэг тэрбум долларын тусламжийн зээл олгоно гэж Дэлхийн банк мэдэгдэв.

Нэг жилд багтаан гурван удаа Египетэд олгох Дэлхийн банкны хөгжлийн санхүүгийн зээлийн эхний багц нь энэ юм.

Египетийн эдийн засгийн сул өсөлтийг улам бүр доройтуулсан тус улсын удирдагч Хосни Мубаракийн урт хугацааны эрх мэдэлтэй тэмцэх зорилготой “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн 2011 онд газар авсны дараа улс төрийн эмх замбараагүй байдал үүссэнээс хойш тус улсад олон улсын тусламж шаардлагатай болсон билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ