Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд номын тарифаа чөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 13:28:55

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд нь 2016 оны 1 сарын 1-нээс номын тарифаа бүрэн чөлөөлөхөөр болжээ.

Ингэснээр ямар ч хүн ирээд өөрт шаардлагатай номоо уншуулан өөрийн сүсэг бишрэлээр хийддээ өргөл өргөж болох юм.  Мөн зарим том номнуудыг уншихад хэрэглэгддэг орц, материалын үнийг хөнгөвчилж өгсөн байна. Тариф чөлөөлж буй ажил нь одоогоор Эрдэнэмандал хийдэд хэрэгжих юм. Цаашлаад лам нарын уулзалт, чуулганаараа хөдөө сумдын хийдүүдийг мөн үнэ тарифгүй болгох ажилыг дэс дарааллан хэрэгжүүлж эхлэнэ.

Мөн тус хийдийн зүгээс сүсэгтэн олондоо зориулан “Буяны хувьцаа” гэх зйүлийг шинээр гаргажээ. Энэ нь Зуун мянга, Таван зуун мянга, Нэг сая гэсэн гурван төрлийн хувьцаа байх бөгөөд нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа хүн Эрдэнэмандал хийдээр бүх насаараа үнэ төлбөргүй үйлчлүүлэх, 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшигч таван жилийн турш, 100 мянган төгрөгийн хувьцаа эзэмшигч нь гурван жилийн турш бүх үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй болох юм.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ