Шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдүүдийн ихэнх нь хөвгүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-02 13:21:45

Шинэ оны эхний өдөр буюу 2016 оны Нэгдүгээр сарын нэгний өдөр ЭНЭМҮТ-д 19 хүүхэд шинээр мэндэллээ.

Монголын иргэний тоог нэмсэн ирээдүйн аз жаргалтай иргэн болох эдгээр 19 хүүхдийн 11 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй юм байна. Монголын иргэний тоо эр хүнээр нэмэгдэж байгаа нь эр цэрэг, баатрууд, бөх байхыг билэгшээн дээдлэх монгол ёсонд нь сайны шинж хэмээдэг.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ