“Миний тэмүүлэл” аянд идэвхтэй оролцсон ангийн багшийг машинаар шагналаа

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:09:12

Увс аймгийн Ардчилсан намаас “Миний тэмүүлэл” аяныг өрнүүлж, хүүхдүүдэд хандсан олон чиглэлийн ажлыг явуулж байна.

Энэ хүрээнд Увсчуудын дунд ном хандивлах аян өрнүүлэн цугларсан номоороо Улаангом хотноо 13 м өндөр номон прамид босгосны зэрэгцээ ЕБС-ийн сурагчдын дунд “Хүслийн захиа” аяныг явуулсан юм. Мөн “Миний тэмүүлэл” аянд анги хамт олноо идэвхтэй оролцуулсан багшийг “Приус-20” автомашинаар шагнах аяныг хоёр сар гаруйн хугацаанд өрнүүлж, өчигдөр дүнгээ гаргасан байна. Энэхүү машины эзнээр Ахлах 4-р сургуулийн бага ангийн багш Д.Алтанцэцэг тодорчээ. Тэрбээр улсад 31 дэх жилдээ багшилж байгаа, ардын боловсролын тэргүүний ажилтан, Увс аймгийн тэргүүний багш нарын нэг байна. Үүнээс гадна хоёр багш зөөврийн компьютер, ухаалаг утсаар шагнуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ