“Монгол тэмээ 999” уралдааныг Гиннест бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-07 13:59:38

“Монгол тэмээ 999” 1000 тэмээний уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулна.

Тус уралдааныг зохион байгуулах болсон нь хоёр бөхт тэмээн сүрэгт олны анхаарлыг хандуулах ялангуяа дэлхий дахинд таниулж Гиннесийн номонд дээд амжилтад бүртгүүлэх зорилготой юм.

Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажил зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, "Тэмээн поло”, “Их говийн тэмээний баяр” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар зохион байгуулах гэж байгаа уг уралдаанд тус аймгийн 15 сумаас гадна бусад аймгийн тэмээчид урилгаар оролцох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ