Хар тамхитай холбогдсон хүүхдүүдийг байцааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-11 15:09:17

Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас оны өмнөхөн мэдээлсэн.  Цагдаагийнхан хүүхдүүдийг батлан даалтад гарган гадуур байцааж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс өнгөрсөн оны сүүлээр  “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, 12-р ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон. Дээрх хэрэгт холбогдсон 17-18 насны хүүхдүүдэд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ