Монгол, Солонгосын хамтарсан үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол, Солонгосын хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг, соёлын арга хэмжээг Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд нээлээ.
Монгол Солонгосын найрамдалт харилцааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг урлаг соёлын энэ жилийн арга хэмжээ Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Тус арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв ХБИ-ийн төрийн бус байгууллагууд, Солонгосын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд хоёр орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж байна.
Б.Заяа
Сэтгэгдлүүд