"Цодгор хүү -2016" тэмцээнд өсвөрийн шатарчид оюун ухаан сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмодод 21 сумын 100 гаруй сурагч "Цодгор хүү-2016" тэмцээн өнөөдөр эхэллээ.
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд тав хүртэлх насны ангилал шинээр нэмэгдсэн нь урь жилүүдээс онцлог болж байна.
Өсвөрийн шатарчид 5,7, 8-9, 10-11 нас гэсэн дөрвөн ангилал болж, бүтэн өдрийн турш өрсөлдөөд 1 сарын 13-нд тодроно.
"Цодгор хүү-2016" тэмцээнд 21 сургуудийн 100 гаруй сурагчаас оюун ухаан авхаалж, самбаагаараа манлайлсан хүүхдүүд энэ сарын 19-23-нд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорино.
Ш.Шүрэнцэцэг