Кубад авсан хориг арга хэмжээг цуцлахыг Обама уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 11:08:19

ВАШИНГТОН. /Sputnik/. Кубад авсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг цуцлахыг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Конгресстоо уриаллаа.

Мөн тэрбээр, Кубын Гуантанамо булан дахь АНУ-ын шорон нь зардал ихтэй, шаардлагагүй бөгөөд АНУ-ын дайснуудыг цуглуулах газар болж байна гэж мэдэгджээ.

Зардал ихтэй, хэрэгцээгүй бөгөөд АНУ-ын дайснуудыг цуглуулах газар болж байгаа Гуантанамо булан дахь шоронг хаахын төлөө ажиллах болно гэж тэрбээр мягмар гарагт шилжих шөнө хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ