Замын ажил эрчимтэй өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:25:37

Баянхонгор аймгийн төвийн хатуу хучилттай 10 км авто замын ажлыг “Их Богд Зам” ХХК замын сангийн 50 сая төгрөгөөр, Эрдэнэцогт сумын Ямаан усны 250 м хайрган хучилттай замын засварын ажлыг 10 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Мөн аймгийн төвд шинээр баригдах 10 км цемент, бетон хучилттай авто замын барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 3.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа аж. Тус ажил одоогийн байдлаар далангийн ажил бүрэн дуусч, хучилтын болон хашлаганы ажил хийгдэж байна.

Нийт 14 байгууллагын 3590 м2 зогсоолыг хийх ажилд Замын сангаас 101.8 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 70 хувьтай байгаа юм байна. Тодруулбал, 5, 6, 7, 9 дүгээр багийн төвийн зогсоол, Уран дөш, Титэм, Буян, Их Номгон, Холбооны газар, 17, 19-р байрны зогсоолууд бүрэн хийгдэж дууссан бол үлдсэн байгууллагуудын ажил энэ сарын 20 гэхэд бүрэн дуусах аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд