Бортгонд ургуулсан загийн суулгацыг Үенч суманд тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:32:03

Ховд аймгийн Ойн ангийн талбайдаа хүлэмжинд үржүүлж буй загийг энэ оны хавар 5 сараас ил гаргаж, зуны улиралд бага хэмжээний бордоотой усаар усалгаа хийж арчилсны үр дүнд зуны  ургалт 70 хувьтай байна гэж мэргэжилтэн У.Цэцгээ ярилаа.

Цөлжилттэй тэмцэхэд говь цөлд тэсвэртэй ургадаг загийг анх удаа хүлэмжинд туршиж тарьсан нь амжилттай болжээ.

Бортгонд үржүүлж, арчилж ургуулсан загийг ирэх 11 сард   Үенч суманд аваачиж суулгана гэнэ.

Ойн мэргэжилтэн У.Цэцгээгийн арчилж,ургуулсан заг одоо 700 ширхэг заг нэг бортгонд 3-7 ширхэгээр ургаж,өдөр бүр арчилж байна.

Ойн ангийнхны бортгонд тарьж ургуулж буй загийг 21 аймгийн байгаль хамгаалах чиглэлийн ажилтнууд мэрэгжилтнүүд Ховд аймагт ажиллах үеэрээ сонирхож  туршлага судалжээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн байгаль орчны ажилтнууд загийг үрслүүлж тарихдаа хортон мэрэгчээс хамгаалж өндөр буюу дээр газар саравч дээр тарьдаг. Ингэвэл  ургуулж буй заг элдэв мэрэгчээс хамгаална. Бас ургалт нь хурдан байдаг гэж туршлагаа хуваалцсан юм байна.

Хүлэмжинд үржүүлж буй загийг задгай талбайд гаргахад хамгийн бэрхшээлтэй тал нь шар цучуул талбайд нь орж мэрж устгах аюултай гэнэ.

Арчилж ургуулсан загаа хамгаалах талаар  аймгийн Зооноз судлалын төвөөс зөвлөгөө авсан гэнэ. Тэрээр хлораминтай ариутгасан усаар услахад мэрэгч цучуул ирэх нь багассан.Заг тарихад маш их арчилгаа шаарддаг юм байна гэв.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд