Абдул Каримын шонхортой холбоотой хэргийг прокурор хянаж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-14 13:51:59

Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Каримд хууль бусаар идлэг шонхор барьсан хэргээр захиргааны шийтгэл оногдуулсан  талаар НМХГ-аас өнөөдөр өгсөн мэдээлэлд дурдав.

Абдул Каримын гэх хэсэг шонхор шувууг шалгахад зөрчил илэрчээ. Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхор тэжээж байсны 31 нь зөвшөөрөлгүй байсан байна.  Зөвшөөрөлгүйгээр барьсан 31 шонхрыг НМХГ, Байгаль орчны яам зэргийн хяналт дор байгальд нь буцаан тавьж, зөвшөөрөлтэй  30 шонхрыг Катар руу гаргажээ. Одоо уг хэргийг прокурорын байгууллага хянаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ