Сэлэнгэ аймгийн 17 сургууль хөрш орнуудтайгаа хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн төрийн өмчийн 32 сургуулийн 17 сургууль хөрш хоёр улстайгаа хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт аймгийнхаа ЕББДСургуулийн сурагчдыг хөрш хоёр оронтойгоо сурагч солилцооны хөтөлбөрт хамруулан гадаадын соёл, уламжлалаас суралцах боломжийг нээн өгөхөөр тусгасан байдаг. Энэ жилийн хувьд эхний ээлжинд сурагчдын зуны амралтаар Өвөр монголын Хөх хоттой хамран ажиллах төлөвлөгөөний хүрээнд авьяаслаг 30 гаруй хүүхдүүдээ, 7-р сард ОХУ-д болсон “Эв мод”-ны наадмын үйл ажиллагаанд 70 хүүхдийн бүрэлдэхүүнтэй уран бүтээлийг тус тус гаргаж тоглуулсан байна. Ямартаа ч энэ жил 100-гаад хүүхдийг хөрш хоёр орондоо аялуулсан явдал нь тус ажлын эхлэл амжилттай хэрэгжээд явж буйг харуулж байна хэмээн аймгийн Засаг дарга хэлсэн.
Түүнчлэн зарим асуудлууд дээр хоёр талаас шалтгаалах, мөн ОХУ-ын талаас цаг хугацааны хувьд харилцан тохиролцох асуудлууд нэлээд байгаа учир хүлээлт үүссэн зүйлүүд байгаа аж. Гэвч ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдаж байгаа янз бүрийн арга хэмжээнүүдэд Сэлэнгийн хүүхдүүд идэвхитэй сайн оролцож байгаа юм байна. Одоогоор тус аймгийн 32 сургуулийн 17 нь бодит гэрээ байгуулжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд