ХҮН-ын даргаар С.Ганбаатарыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-18 17:36:15

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ ээлжит бус Их хурлаар тус намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгон томиллоо.  

УДБЭТ-т хоёр өдөр хуралдаж байгаа тус намын ээлжит бус их хурлын үеэр тус намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, түүний оронд Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар нэр дэвшжээ. Үүнээс Т.Бат-Оргил, Б.Найдалаа нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан байна. 

Ингээд саналт хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар сонгожээ. Харин С.Боргил, Б.Найдалаа нарыг ХҮН-ын дарга С.Ганбаатар тус намын дэд даргад нэр дэвшүүлж, оролцогчид 100 хувь дэмжсэн байна. 

Хуралд 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ