Томуу, томуу төст өвчин буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭнэ сарын 11-17-ныг хүртэл 7 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд амбулаторийн 74604 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4422 тохиолдол оношлогдсон байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэ нь нийт үзлэгийн 5.9 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.5 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 80.96 хуийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1267 дуудлага ирүүлсний 605 тохиолдол буюу 47.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
Хэдийгээр томуугийн тохиолдлын тоо харьцангуй бага байгаа боловч хүндэрч хатгаа болох тохиолдол их байгаа учраас сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргүүлж байна.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
Ж.Болор