“Сүхбаатар-Ойжуулалт” хоршоо аймгийн тэргүүний тариаланч хамт олон болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:23:36

Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж, мод үржүүлэг, төмс хүнсний ногоо тариалах ажилд гаргасан амжилтыг нь үнэлж Баруун-Урт сумын “Сүхбаатар-Ойжуулалт” хоршоог  аймгийн Тэргүүний тариаланч хамт олноор  шалгаруулжээ.

Уулбаян сумын малчин Ц.Цэгмид, Баруун-Урт сумын иргэн аймгийн арслан С.Загдаа нар аймгийн тэргүүний тариаланч, Баяндэлгэр сумын “Баянжанжин” хоршоо аймгийн тэргүүний хоршоо болсон  байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ