Зуу шахам малчин “Аймгийн сайн малчин”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:32:19

Говь-Алтай аймгийн бүх сум өнгөрөгч онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж түүхэндээ байгаагүй хамгийн олон мал тоолуулж гурван сая шахам малтай болоод байна.

Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас малчдынхаа энэ амжилтыг дэмжих, тэдний цаашид улам их хичээл зүтгэл гарган ажиллах нөхцөлийг хангах зорилгоор энэ жил аймгийн сайн малчны болзол хангасан зуу шахам малчныг “Аймгийн сайн малчин”-аар шалгаруулаад байна. Тус аймгийн хэмжээнд тэмээний тоо толгойг өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор тусгай болзол зарлан ажилладаг бөгөөд уг болзлыг биелүүлсэн Төгрөг сумын малчин Ч.Гүнрэг, Халиун сумын малчин Х.Санжмятав нар аймгийн сайн малчин боллоо.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ