Зүүн аймгийнхан Өвөр монголын “Мөнгөн өвөл”-д оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРУрд хөршийн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод болсон “Мөнгөн өвөл” урлаг соёлын уламжлалт арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төлөөлөгчид оролцжээ.
“Монгол-Хятадын экспо-2016” хамтын ажиллагаа, хөгжлийн форум нэрийн доор болсон уг арга хэмжээний үеэр соёл урлагийн тоглолт, үндэсний сурын харваа, бөхийн барилдаан, морь, тэмээний уралдаан зэрэг уламжлалт тэмцээн, наадаанаас гадна монгол үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа болжээ.
Монгол үндэсний өвлийн хувцасны загварын шоунд Өвөр монголчууд болон Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийнхан оролцож орчин үеийн хэв загварт оруулсан үндэсний хувцасны хэв маягыг харуулсан байна. Энэ жилийн хувьд хонины нэхий, үхрийн шир, ангийн үс боловсруулан хийсэн хувцас нэлээд өндөр үнэлгээтэй байжээ.
Г.Сүхээ