Оюутны “Цахим төлбөрийн карт”-ын захиалга эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 14:24:19

 Нийслэлийн Засаг дарга их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа.

Мөн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг  баталсан байна.Дээрх маягтын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт”-ын захиалга эхлэх бөгөөд  нийслэлийн Боловсролын газар,  Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар хариуцан хэрэгжүүлэх аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд