Гучин-Ус сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө 8 ажил хийнэ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:45:40

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө 8 ажил үйлчилгээг хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал сумын төвийн ашиглагдахгүй байгаа буюу сэргээн засварлах шаардлагатай худгуудыг засварлах, төмс хүнсний ногооны талбайн усалгааны асуудлыг шийдвэрлэх, хадлангийн газар, бэлчээр хашаалах, ахмад настны чөлөөт цагийг өнгөрүүлэх, ажлын арга барилыг сурталчлах сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор “Ахмадын өргөө” барих зэрэг ажилд 141,3 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ