Тендэрийг 100 хувь цахимаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:10:03

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 2016 он гарсаар 100 тендэр зарласнаас 20 дахь тендэрийг нээлээ. Энэ жилийн хувьд бүх тендэрийг 100 хувь цахимаар зохион байгуулж байгаа нь онцлог гэнэ.

Тендэрийг цахимаар зохион байгуулснаар ил тод нээлттэй, аливаа нэгэн хардлага байхгүй, хуулийн хүрээнд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгаа аж. Тухайлбал  өмнөх онуудад иргэд тендерт оролцохын тулд их хэмжээний бичиг цаас хэрэглэдэг байсан бол цахимд шилжсэнээр цаг хугацаа, цаасны хэмнэлт гарч байгааг онцолж байлаа.

Худалдан  авах ажиллагааны алба нь тендер шалгаруулалтыг ил тод байдлыг эрхэмлэн, хууль журмын дагуу өрсөлдөх боломжийг олгон ажилласнаар 2014 онд 2 тэрбум төгрөгийг, өнгөрсөн онд 1 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдгийг албаны дарга Б.Болд хэлж байлаа. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ