Монголын анхны газарзүйн нөөц дата төвийг байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголд анх удаа Мобиком корпораци байгууллагын амин зүрх болсон мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг ашиглалтад орууллаа.
Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн зогсолтгүй найдвартай үйл ажиллагааг хангах асуудал ямагт тулгардаг. Уг хүчин зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй ажиллаж чадна, таны бизнес тэр хэмжээгээр эрсдлээс хол байх боломжтой.
АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын дараагаар дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, үндсэн дата төвөөсөө 160-1600 км зайд буюу газарзүйн хувьд алслагдмал хоёрдогч дата төвд байгууллагын мэдээллээ зэрэг байршуулдаг болсон юм. Apple болон Google корпорациуд нөөц дата төвөө орон нутгийн бүсэд, харин Microsoft компани газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулжээ.
Энэ мэтээр олон улсын жишигт байгууллага бүр газарзүйн нөөц дата төв байгуулах эсвэл олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний дата төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээллээ найдвартай газарт байршуулдаг болсон байна. Үүний адил, байгууллагын мэдээллийн серверийг найдвартай хадгалах олон улсын TIER III стандартын дагуу газарзүйн нөөц дата төвийг Мобиком корпораци болон Мобинет ХХК хамтран Монголд анх удаа ашиглалтад оруулжээ.
Улаанбаатар хотоос 210 км зайд Дархан хотод байрлах Газарзүйн нөөц дата төвийн байгууламж нь энгийн барилгатай харьцуулахад дээврийн даац 1,5 дахин, арматурын чанарын үзүүлэлт 4 дахин, таазны өндөр 1,6 дахин, шалны даац 2,4 дахин илүү бат бөх юм. Манай улсын топ аж ахуйн нэгжүүд өөрсдийн мэдээллийн төхөөрөмжүүдийг байршуулан амжилттай хамтран ажиллаж эхэлжээ.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд