Увсын хөгжлийн талаар илтгэл тавьж өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:32:42

Увс аймгийн Залуучуудын хөгжлийн төв, “Бошготын хөндий” компани хамтран "Увсын хөгжлийн түүчээ" уран илтгэлийн анхдугаар тэмцээнийг явууллаа.

Гурван үе шаттай явагдсан энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд М.Туулцэцэг, Ч.Алтанчимэг, Г.Тэмүүжин, Д.Батчимэг, Э.Навчаа, Б.Номин-Эрдэнэ, Л.Болдбаатар, Д.Чинзориг, С.Ганзориг, С.Оюунсувд нарын илтгэл шалгарсан байна. Үүнээс 1-р байранд Цогцолбор 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ түрүүлж, Цогцолбор 1-р сургуулийн түүх нийгмийн багш Л.Болдбаатар, Ахлах 3-р сургуулийн түүх нийгмийн багш Д.Чинзориг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Ганзориг, Цогцолбор 1-р сургуулийн 12-р ангийн сурагч С.Оюунсувд нар удаалжээ.

Уран илтгэлийн тэмцээнд 15-35 насныхан 25 илтгэлээр өрсөлдсөн бөгөөд ивээн тэтгэгчээр “Юмжаагийн Цэдэнбалын гал голомт” ТББ ажиллалаа.

Увс аймаг Б.Батхүү  

Холбоотой мэдээ