Секс робот үйлдвэрлэхийг хориглохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2015-09-15 12:55:06

ЛОНДОН. /BBC/. Бэлгийн харьцаанд ашиглаж болох роботууд бүтээхийг хориглохыг уриалсан кампанит ажил эхэлжээ.

Ийм технологи ашиглах хэрэггүй бөгөөд хүсэх зүйл биш гэж кампанит ажлыг удирдагч Кэтлин Ричардсон мэдэгдэв.

Бэлгийн харьцаанд ашиглах зориулалттай боловсронгуй хүүхэлдэй аль хэдийн зах зээлд гарсан бөгөөд зарим байгууллага өөрсдийн бүтээгдэхүүндээ хиймэл оюун ухаан суулгахаар төлөвлөж байна.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ийм төрлийн робот хэрэгтэй гэж үзэж байна.

“Робот үйлдвэрлэлийн салбарт секс робот үйлдвэрлэх нь өсөн нэмэгдэж байна. Тэдгээрийн хэрхэн харагдах, ямар үүрэгтэй зэрэг нь маш их түгшээж байна” гэж тэрбээр хэлэв.

Эмэгтэйчүүдийн тухай уламжлалт хэвшмэл ойлголт болон бие махбодын харилцаанаас илүү зүйл гэж байхгүй гэдэг ойлголтыг тэд бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа мөн тэрбээр дурджээ.

Ийм төрлийн робот бүтээснээр, эр эм, насанд хүрэгч хүүхэд, эр эр, эм эм хоорондын харилцаанд хор уршиг учруулна гэж бид бодож байна тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд