Тариалан сум шилдэг сумаар шалгарлаа

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 09:53:40

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас хонь жилийн ажлаа дүгнэн аймгийнхаа шилдэг сумыг шалгаруулахад Тариалан сум 15 дахь жилдээ шилдэг сумаар шалгарлаа.

Тариалан сумын иргэд өнгөрсөн мал сүргээ  5 төрөл дээр өсгөж сумын хэмжээнд 187338 толгой малтай болсон, 8200 тн үр тариа, 808 тн төмс хүнсний ногоо  хурааж авсан байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж татварын бааз суурь өргөжин сүүлийн 5 жил дараалан орон нутгийн болон улс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жил дараалан 125-153 хувиар биелүүлэн жилд дунджаар 405-465 сая төгрөгний орлого төвлөрүүлж байгаа амжилтыг гаргажээ.

Харин Мөрөн, Цагаан-Уул, Хатгал, Түнэл сум ажил үйлсээрээ дараагийн байруудад шалгарчээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ