Завханд олон жилийн дунджаас ахиу цастай байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 10:06:29

Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, нутгийн баруун өмнөд хэсэг  буюу Дөрвөлжин сумын нийт нутаг, Ургамал, Завханмандал сумдын баруун өмнөд, Их-Уул сумын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, цас ихэнх нутгаар олон  жилийн дунджаас ахиу оржээ.

Энэ хоёрдугаар сард Ургамал, Дөрвөлжин, Их-Уул, Тосонцэнгэл сумдын нийт нутаг, Завханмандал сумын баруун зах хэсгээр олон  жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар нийт нутаар цасан бүрхүүлтэй байгаагаас 2-28 см зузаан буюу нягт нь 0,09-0,24 гр/см3 байна.

Харин зудархуу байгаа Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Отгон, Яруу гэх мэт 12 сумд 12-28 см зузаан буюу 0,15 - 0,24 гр/см3 нягттай цасан бүрхүүлтэй байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ