Чуулганы ирц бүрдэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-04 11:00:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлосон ч гишүүдийн ирц зохих хэмжээнд бүрдэхгүй байна.  

11.00 цагийн байдлаар 37 гишүүн хүрэлцэн ирж, 48 хувийн ирцтэй байв. Намрын чуулганы сүүлийн хуралдаан болох өнөөдөр, маргааш хоёр өдөрт нийт 33 асуудал хэлэлцэх ёстойгоос 5 нь эцсийн найруулга, 15 нь анхны хэлэлцүүлэг байгаа юм. Анхны хэлэлцүүлгийг нь хийх асуудлуудаар чуулганы хуралдааны дараа байнгын хороод хуралдах ёстой. Тиймээс гишүүдийг яаралтай ирцээ бүрдүүлж, хуралдаан эхлүүлэхийг УИХ-ын дарга З.Энхболд шаардлаа.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ