Нэг ба гуравдугаар арав хоногт хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 11:30:32

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийг зорих олны хөл ихэсдэг. Учир нь шинэ оны нар харах, Шилийн богд ууланд гарах зэргээр гадны зочдын тоо эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг УЦУОША-наас танилцууллаа. Хэрвээ та Сүхбаатар аймгийг зорих гэж байгаа бол цаг агаарын нөхцөл байдалтай сайтар танилцаарай.

Энэ сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 28-33, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр хүйтний эрч суларч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 17-22 градус, өдөртөө ихэнх нутгаар 7-12 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Энэ үед салхи зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ